МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуус Ерөнхий сайдыг удаа дараа буюу таван удаагийн үйлдлээр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн гэж Yндсэн хуулиа хамгаалах, Ерөнхий сайдыг огцруулахыг шаардан "Огцруулах уу, оршуулах уу" тайван жагсаалыг хийсэн юм. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газар байгуулсан цагаасаа эхлэн хууль зөрчсөн үйлдэл удаа дараа хийсэн нэгэн.