Хүний нутагт би, аргал түүж гал түлэхгүй Хүний нутагт би, адуу манаж хээр хонохгүй Хүний нутагт би, амрагтайгаа цэцгэн дундуур алхахгүй Хүний нутагт би, айргийн амтанд халамцаад уудам талаар давхихгүй. Хүний нутаг, миний нутаг биш болохоор Хүрээ татсан сарнаас нь домгийн шувуу нисэхгүй Хүний нутаг миний нутаг биш болохоор Хүрэн уулсын гүнээс нь буга урамдахыг сонсохгүй. Хүний нутгийн