Улсын наадамд барилдаж шинэ цол хүртсэн Ховд аймгийн Мянгат сумын уугуул харцага Г.Алтангэрэл, начин цол хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нарын урьдчилсан шинжилгээнээс допинг хэрэглэсэн гэсэн хариу гарсан. Харцага начингууд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй БНСУ-д биеэр очиж дахин сорьцын шинжилгээ хийлгэсэн билээ.