АН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ын сайд нарыг гаргах асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө тавьсан. УИХ дахь намын бүлэгт яригдсан энэ асуудал Гүйцэтгэх зөвлөлийн анхааралд өртөж мэдэгдэл гаргаснаар үргэлжилсэн. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлаж, хамгийн түрүүнд дээрх асуудлыг хэлэлцэхээр болоод байв. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд