Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би ээжийнхээ Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч Сүвлэж