Өчигдөр шөнөжин хуралдсан МАН-ын бага хурлаар Ө.Энхтүвшинг намын даргаар сонгож, намын шинэчлэлийн ажлаа хийж эхэллээ хэмээж буй ч үүнд эргэлзэж буй гишүүд цөөнгүй байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нам ялагдсаны гол шалтгаан бол Сү.Батболд, түүнийг дагасан уул уурхайн асуудлууд хэмээн ил шууд мэдэгдсэн бол Д.Загджав нарын гишүүд МАН, МАХН-ыг нэгтгэх чиглэлээр эрчимтэй