Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж байгаа энэ үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцохоос татгалзахыг гишүүн Б.Бат-Эрдэнэ уриаллаа. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу санал хураалтад оролцохгүй байхыг УИХ-ын дарга ч чуулганы хуралдааны үеэр