УИХ-ын чуулганаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас боловсруулсан Мод болон модон материалыг татвараас чөлөөлөх тухай болон Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эхний хуулийн төсөл нь импортоор оруулж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойг арчлах хамгаалах ойн аж ахуйн