Д.Цоодол: “Чоно” шүлгийн хэсгээс
Харанхуйд нүд минь цогноос улаан
Харахад би мөснөөс хүйтэн
Үзэн ядахын бай
Үнэндээ, бүхэнд гай!
Бид - чоно
Бие санаа цөм чоно оо!
Тэрийж дулаан хэвтэх
Хэвтэр бидэнд байхгүй
Тэнгэрийн дор биднийг
Өрөвдөх амьтан байхгүй
Өөрсдийгөө ч чоно өрөвдөхгүй
Өрөвдөнө гэдэг чононд хамаагүй
Галт суманд өртлөө гэхэд
Ганхийлгүй унана
Ганцхан хөлтэй үлдлээ гэхэд
Босоод бид зугтаана
Хорвоо дэлхийн уудамд
Чонын амьдрал хатуу чиг
Чоно явахад үнэндээ
Хоног өнгөрөөх хэцүү
- No comment
- Categories: Уран зохиол (20)