БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Монголын жүжигчин Р.Анхнямын тоглосон тус кино Оскарын кино наадамд  нэр дэвшихээр болжээ. Энэ талаар кино найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Дашрамд сонирхуулахад киногоо энэ сарын 27-ноос эхлэн монгол хадмал орчуулгатайг нь хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.