Тэртээ 1967 онд манай тайзнаа "мэндэлж" байсан "Чио Чио Сан" Монголын үзэгчидтэй уулзаад хэдийнэ хагас зуун жилийг үджээ. Эрвээхэй хатагтайн дүрд дуурийн театрын үе үеийн сопранууд дуулж ирсэн ч Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин X. Уртнасанг гүйцэх нь үгүй хэмээн үзэгч олон ярьдаг. Залуу нас, гоо үзэсгэлэн, хүчирхэг