Хотгойдын шадар ван Чингүнжавын өчил!!
Элс долоож байсан ч Монголоо зарж таарахгүй
Эрүүнд тарчилж байсан ч эх орноосоо урваж болохгүй
Илдэнд хяргуулах тэргүүн байлаа ч ухаан минь Монголынх
Эргэж төрөх сүнс байлаа ч харъяат минь Монголынх
Шороо шимж байсан ч нутгаа арилжиж таарахгүй
Ширэнд хатаж байсан ч олноосоо буруулж болохгүй
Шонд өлгүүлэх толгой байлаа ч бодол минь Монголынх
Шонд сүлбүүлэх зүрх байлаа ч зүрх минь Монголынх
Зоосны нүхээр сүлбүүлж байсан ч
- No comment
- Categories: Хүмүүс (13)