Чилид 8.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж Латин Америкийн Номхон далайн эрэг дагуу бүх улсад цунамийн анхааруулга өгсөн талаар АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр газар хөдлөлт ердөө 10 км-ын гүнд болсон тул хүчтэй мэдрэгдсэн байна. Чилийн эрх баригчид телевизээр орон даяар мэдэгдэл хийж, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эхлүүлээд байгаа