Байгалийн гамшиг бидний алгуурлахыг хүлээхгүй гэдгийг өчигдөр нийслэлд болсон ширүүн салхи, түр зуурын цасан хялмаа баталлаа. Гэнэт шуурснаас болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Шөнийн зах буюу Монголд үйлдвэрлэв худалдааны төвийн гадна фасад нурж унан, шавар шохой нь ховхорсноос тус захын гадна талд тавиатай байсан автомашинууд дээр унасан юм.