ДЭЭД ШҮҮХ: Ц.Оюунгэрэл даргатай Иргэдийн оролцооны нэгдэл намыг бүртгэхээс татгалзав
Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүхээс “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцэж гаргасан 37 дугаар