УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. -УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдаа дэмжиж ажиллахад нэгдсэн байр суурьт хүрсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Ерөнхий сайдыг тогтвортой ажиллуулах талаар санал хураалт явуулж, 100 хувийн саналаар дэмжиж ажиллах шийдвэр гарсан. Харин МАН-ын зургаан сайдын асуудал орж ирвэл хэлэлцэх тухай санал хураалт явагдаагүй. Гэхдээ энэ асуудал