УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАХН анхан шатны байгууллагуудынхаа бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж эхэлсэн. Онцлог, ач холбогдлыг  нь хэрхэн дүгнэж байна вэ? -МАХН-ын  бүсийн зөвлөгөөнүүд онцлог цаг үед болж байна.  Улс орны хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрсэн, ард түмний амьдрал доройтсон, олон нийт төр засагтаа бухимдсан энэ цаг үе  тохиолоо.