40 жилийн өмнөх "Улаан-Од"-ынхон гэж тун авсаархан хамт олон байж дээ. Нанж, Санж хоёр Лхагваатай, өглөө, оройгүй Магнай даргад загнуулж байсан ч өөрөө ердөө тоодоггүй Ө.Сэнгээ гэгч зурагчинтай, эрхлэгчээсээ илүү эрхтэй Гомбожав, Сувдаа, Цэгмэд гээд бичээчтэй, "Дэхэ", Орлио хэмээх хоёр Мижиддоржтой, ахмад, хошууч голдуу Да.Дамдиндорж, Б.Жанчив, Ц.Гаваа, Л.Пүрэвдорж, Ц.Бат-Орших, Х.Шагдар,