Энэ жил буюу 2020-2021 оны хичээлийн жилд 310 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байсан ч хоёр настнуудыг буюу 77 мянга гаруйг нь цэцэрлэгт хамруулахгүй. Мөн гурав болон дөрвөн настнуудын 60 хувь, таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар болсон. Цэцэрлэгийн хүрэлцээнээс шалтгаалаад өнгөрсөн жил цэцэрлэгийн насны хүүхдийн 84.2 хувийг цэцэрлэгт хамруулж байжээ.