Нийслэлд өчигдөр хү­ний амь хөнөөж, оюут­нуудыг барьцаалсан ноцтой хэрэг гар­лаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Мод үржүүлгийн газарт ар­хи­дан согтуурсан эт­гээд нэгнийхээ амийг хөнөөж, 10 оюутныг барьцаалсан байна. Цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж барь­цаалагдсан оюутнуудыг суллан, гэмт этгээдийг баривчилжээ. ГЭМТ ЭТГЭЭД ДОРНОД АЙМГИЙН ХАРЪЯАТ БАЙЖЭЭ “Мод үржүүлгийн газарт хүмүүс зодолдоод байна”