БНАСАУ-ын хилийн ойролцоох Цэрэггүй бүсээс 60 хэсэг яс илрүүлсэн тухай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд баасан гарагт мэдээлжээ. Тэдгээрийг 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийнх хэмээн үзэж байгаа аж. "БНСУ малтлага ажлыг энэ сарын эхээр эхлүүлснээс хойш нийт 92 хэсэг яс олсон" гэж яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Тэдгээр ясыг хэдэн хүнийх гэдгийг хараахан