Миний санахад наяад онд нутгийн ах нар цэргээс халагдаад ирэх нь нэг ёсны томоохон баяр болдог байв. Гурван жил эр цэргийн алба хаасан ах нарын өнгө зүс, бие бялдараас эхлээд бүгд хувирчихсан. Ёстой л ширээ ат шиг сайхан залуус сумын төвөөр нэг хөлхөлдөхийг харах нь наяад оны хүүхдүүд бидний бахархал