Хэрэв БНАСАУ-ын эрх баригчид цөмийн чадавхиа устгахад чиглэсэн бодит алхамаасаа ухарвал Өмнөд Солонгостой хамтран хийдэг цэргийн томоохон сургуулилтуудыг сэргээх АНУ-ын төлөвлөгөөг Японы Засгийн газар дэмжиж байна. Энэ тухай мэдээллийн “Kyodo” агентлаг Японы Засгийн газар дахь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, БНАСАУ-тай хийж буй хэлэлцээнд таатай нөхцөлийг бүрдүүлэх