“Цэвэр агаар сан”-д аудит оруулна
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Цэвэр агаар сан”-гаас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийлгэх санал гаргалаа. Саналыг байнгын хорооны гишүүд дэмжиж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг шалгахаар болов.
- No comment
- Categories: СКАНДАЛ