Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв. -Олон улсын банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтний тоог нэмэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын ажилтнуудыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагад туршлага судлуулах тусгай томилгооны хөтөлбөр хэрэгжүүлнэ. ОУВС, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх зөвлөх