“Хөдөөнөөс ирсэн хамаатан маань хотод орж ирээд соёл гэдгийг ёстой нэг үзлээ” гэж ирээд л элдэв гадаад нэртэй газруудыг ямар байгууллага гэдгийг нь мэдэхгүй, мэдэхгүй ч гэж дээ ойлгохгүй явж байгаад үсчний газрыг цайны газартай андуурлаа гэж хөглөснөө ярьсан юм. Нээрээ заримдаа Азийн жижиг хотод очсон мэт сэтгэгдэл төрдгөө нуух юун.