Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг залилан мэхэлж, мөнгө угааж байсан хоёр хүнийг цагдаагийнхан баривчлан шалгаж эхэллээ. Иргэн Э.Баянхүү, Ж.Төгсжаргал нар mongolpoker.mn гэх цахим хуудас, аппликэйшн ашиглан хүмүүсийг интернэтээр дамжуулан мөрийтэй тоглуулж, бооцоонд тавьсан мөнгийг нь өөрсдийн болон гэр бүлийн хүмүүс, ээж, ах, эгч, дүү нарынхаа арилжааны банкны дансаар