Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Цахим орчинг зөв болгоё”, “Unfreind” хөдөлгөөнийг цагдаагийн байгууллагаас санаачлан  амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлснээр гарсан өөрчлөлтийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа. -Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт хэр байна вэ?  2016, 2017, 2018 гээд сүүлийн гурван жилийн судалгааг авч үзэх юм бол 2016 онд цахимаар хохирсон гэх