Монгол Улсын үр тарианы 50 хувийг хангадаг Сэлэнгэ аймагт өнгөрсөн өдрүүдэд болсон цаг агаарын үзэгдлээс болж 20 мянган тонн буудай цасанд дарагдсан байна. Одоогоор улсын хэмжээнд ургац хураалтын ажил дуусах шатандаа орж байгаа аж. Үүнээс Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгууд ургацаа 100 хувь хураажээ. Дорнод, Архангай, Дархан-Уул аймгуудад ургац хураалт үргэлжилсээр байгаа гэнэ.