УИХ-ын намрын чуулган нэгдүгээр сарын 30-ны өдөр завсарласан. Уг нь хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах хувилбар байсан ч ээлжит бус чуулганыг зарлах нь тодорхой учраас гэсэн тодотголтойгоор ийнхүу эрт завсарлуулсан билээ. Бараг завсарласан өдрөөс нь хойш ээлжит бусын тухай ярьсан. Гэвч чуулганыг хэзээ хуралдуулах тухай албан ёсны тов одоо хэр гараагүй.