АН-ын даргын сонгуулийн санал хураалтын хугацаа дуусахад нэг хоног үлдлээ. Гэхдээ энэ сонгууль чухам үнэн шудрагаар явагдах нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Учир нь нам доторх фракцуудын тохироо явагдаж байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ашиг сонирхолоороо нэгдсэн фракц, бүлэглэлүүд зарим нэр дэвшигчид дээр очоод нууц тохироогоо хийгээд “царцаа”-гаа тэр хүндээ нүүлгэнэ гээд тохиролцсон бололтой.