Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг.  Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон