Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарт зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Би ээжтэйгээ оёдол хийж, амьдралаа залгуулдаг. 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр намайг үл таних эмэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт дуудуулж, тус аймгийн Цагдаагийн ахмад, Б.Батбаяр, хошууч Г.Энхтулга, хошууч Д.Бүрэнбаатар нар намайг хилс хэрэгт гүтгэн, хөл хүнд гэмтэл автал зодсон. Үүний улмаас