Иргэд цагдаагийн байгууллагад өгсөн гомдол, мэдээллээ хэн гэдэг хүн шалгаж байгаа болон, хэрхэн шийдвэрлэгдэж байгаа зэргийг хянах боломжтой болсон байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч М.Зоригтбаатараас тодрууллаа. -Иргэд цагдаагийн байгуул­лагад өгсөн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг мэдэхийн тул цагдаагийн байгууллага дээр өөрийн биеэр очих