Аливаа тэмдэглэлт баяр ёслолыг бид зугаа цэнгэл, найр наадам, дайллага цайллага, бэлэг сэлт, өргөмжлөл гэж хардаг болжээ. Энэ өнцгөөс харж, тэмдэглэсээр байгаад зугаа цэнгэл нь залхаалт, найр наадам нь туйлшрал, дайллага цайллага нь дампуурал, бэлэг сэлт, өргөмжлөл нь хүндрэл, чирэгдэл болж баяр гэдэг үндсэн утгынхаа эсрэг гуниг болж хувирахад ойртжээ.