Tag : Цагаан зээр

Цагаан зээрийн байгальд ээлтэй есөн нөлөө

zeer
Цагаан зээр нь тал хээрийн бэлчээрт “менежер”-ийн үүрэг гүйцэтгэдэг. 1. Зээрийн сүрэг бэлчээрлэн явахдаа өвсний уганд үүрлэсэн хорхой, шавьж, авгалдайг гишгэж устган   тэдний тоо толгойг тэнцвэржүүлж, бэлчээрийг эрүүлжүүлдэг. 2. Ургамлын үрийг биедээ наалдуулан тарааж, газрыг хөлөөрөө гишгэн хонхойлон үрийг суулгаж, салхинд   хийсэхээс хамгаалж, ус тогтох нөхцөлийг бүрдүүлдэг. 3. Өвөл, хаврын улиралд хагд өвс

Хууль бусаар цагаан зээр агнасан зөрчил илрүүлэн шалгаж байна

1572245653_590c8bcb9f56072802099de3d523b070
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Мөрөн сумын нутаг дэвсгэрт тус сумын иргэн хууль бусаар долоон цагаан зээр агнасан зөрчлийг илрүүлэн хураан авч, экологи эдийн засгийн хохирлыг тооцон, үргэлжлүүлэн шалгаж байна.

Цагаан зээр хил дамнан нүүдэллэж байна

9
Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2017, 2018 онд нийт 24 цагаан зээрэнд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн. Мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сар

Хөөт-Бичигтийн төмөр зам цагаан зээрийг аврах уу, мөхөөх үү

17976576_1374263145966946_728708621_o
 Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат саяхан болсон яамны шуурхай хуралдааны үеэр Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх үүрэг өгчээ. Үүнээс Хөөт-Бичигтийн төмөр замын бүтээн байгуулалт Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтны төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрийн анхаарлын төвд байна. Учир нь, энэ төмөр зам баригдсанаар нүүдлийн

Нүүдлийн тууртан амьтдаа мөхлөөс аврах эгзэгтэй мөч ирлээ

666-1
Төмөр замын бүтээн байгуулалт нүүдлийн тууртан амьтдыг “айлгахаар” хаалга тогшиж эхзллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд, хэдэн чиглэлд төмөр зам барихаар төлөвлөж эхюэсээ хэрэгжиж эхлэхэд бэлэн болов. Эдгээрээс “Хөөт-Бичигт”-ийн чиглэлийн 230 км төмөр замыг эхний эалжинд барина. Эх сурвалжийн мэдээлснээр уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын компани боловсруулж байгаа бөгөөд

Монголчуудын сувдаг шунахай сэтгэлийн гайгаар цагаан зээр устаад дууслаа

17_ungut
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн ооно 500 мянган төгрөг, шаргачинг 550 мянган төгрөгөөр экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг

Цагаан зээр зөвшөөрөлгүй агнавал торгоно

Цагаан зээр хамгийн их байдаг Сүхбаатар аймагт уг амьтныг хамгаалах нэгэн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал тус аймгийн ИТХ-аас зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнавал 1,4 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэд нэг цагаан зээр агнах зөвшөөрөл авахдаа 100 мянган төгрөг тушаах ёстой болсон байна. Аймгийн ИТХ-аас энэ намар 400 цагаан зээр агнах зөвшөөрлөл өгсөн

Цагаан зээрийн тоо толгой цөөрсөөр л…

Тэнүүн сайхан талын минь "чимэг" гэж хэлж болохоор цагаан зээр өдрөөс өдөрт тоо толгой нь цөөрсөөр устаж үгүй болох вий гэж санаашран суух нэгэн байхад ашиг хонжоо хөөн амьдрал ахуйдаа хэрэглэхээр хууль бусаар зээр агнах хүмүүсийн тоо олширсоор л байна. Саяхан их хэмжээгээр агнасан цагаан зээрийг аймаг руу оруулж байсныг