ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Тодорхой хэдэн улсын импортын цагаан будааны хар тугалганы агууламж хүүхэд, нялхсын эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц өндөр байгааг АНУ-ын эрдэмтэн судлаачид тогтоожээ. Ази, Европ болон Өмнөд Африкаас АНУ-ын импортолж авсан будаанд тэд судалгаа шинжилгээ хийсэн аж. Тайвань болон Хятадын цагаан будааны хар тугалганы агууламж хамгийн өндөр байсан