Энэ сарын 23-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт нэгэн харамсалтай хэрэг гарчээ.  Тус багийн малчин  н.Сансарбаярын тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амь насаа алдсан байна. Талийгаач охин учир мэдэхгүй гурван настай дүүдээ өөрийнхөө бүх хувцасыг  давхарлаж өмсгөөд өөрөө өөд болсон байдалтай олдсон гэнэ.