Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаатай холбогдуулан Монголын Эмнести Интернэшнл байгууллага байр сууриа илэрхийлжээ. МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ЦААЗААР АВАХ ЯЛЫН АСУУДЛААРХ БАЙР СУУРЬ  “Жил бүр цаазаар авах ялыг хэрэглэдэг улс орнууд цөөрсөөр байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад