Х.Сүглэгмаа : Дарс
Урд минь хундага дүүрэн
Ув улаан дарс байна
Уулзахаараа чиний дайлах дуртай
Угийн танил үнэр амт байна
Ийм улаахан өнгийг Пушкин чамаас олзолж
Ихэмсэг Музагаа дуулахдаа уруулыг нь чимсэн байна
Ийм гашуун амтыг Бёрнс чамаас амталж
Их л залуухан байхдаа амьдрал дарс шиг гэж дуун алдсан байна Дайны талбарт хүртэл энэ улаан дарсыг
Дайзтай сумтай хамт үүрч явсан
- 3 comments
- Categories: Уран зохиол (20), Шуурхай мэдээ