“Хөх хот” ресторанаар үйлчлүүлсэн 7 хүн хордлого авчээ
Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Хөх хот” ресторанд хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэсэн 7 хүн хоолны хордлого авч, хэвтэн эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээр өвчтөнд дотор муухайрах, бөөлжих, гэдэс базалж өвдөх, суулгах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс дэгдэлтийн судалгаа хийж байгаа аж.
Ж.Болор
Эх сурвалж:
- No comment
- Categories: Мэдээлэл, Но-той, ноцтой факт