Сүүлийн хорин жилд хүүхдийн эндэгдэл дэлхийн түвшинд харьцангуй буурч, улс орнууд Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийн тайланг НҮБ-ын 70-р чуулганаар хэлэлцэж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудаа баталсан билээ. Гэсэн хэдий ч дэлхий дээр таваас доош насны долоон сая орчим хүүхэд жил бүр ихэвчлэн урьдчилан сэргийлж болох өвчний улмаас нас барж