ХСҮТ-өөс гурван тохиолдол батлагдсан. Тодруулбал, хоёр нь эмч ажилтан, нэг нь ойрын хавьтал юм. Эдгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 130 хүнийг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээнүүд авагдаж дуусжээ. Одоогоор халдвар илрээгүй байна. Тиймээс хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс эхлээд авч байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.