Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Цэвэр агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж Нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна. Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал