Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумдын заагт орших Гол модны дурсгалт газарт нарийвчилсан хайгуул судалгаа явуулж, Хүннү нарын оюуны соёлын гайхамшигт дурсгал болох нэгэн хөлөгт тоглоом олжээ. Энэхүү тоглоомын хөлгийг модоор нимгэлж засан хийж, гадаргуу дээр нь тэгш өнцөгт хэлбэрийн нүд гарган урлажээ. Хөлөг нь нийт найман жижиг хэсгээс бүрдэх бөгөөд