Дулаан доголдож, халаалт муудахын зовлон хэзээ арилах бол оо, манай нийслэлд. Муу амласандаа ч биш. Энэ өвөл нийслэлчүүд ус, дулааны зовлонг дахиад л амсах нь. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа болохоор хүн бүр, дор бүрнээ өвлийг өнөтэй давах тухай ярьж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэгтэй байгууллагууд ч ажлын гүйцэтгэлээ