Tag : хүүхдийн түлэгдэлт

“Ядуусын хэрэг”

9-24-3_700x700
Цагдаа нарын дунд ийм хэллэг бий болжээ. “Ядуусын хэрэг” гэж. Хүүхдээ санамсаргүй, эсвэл хайхрамжгүйгээсээ болж гэмтээж бэртээн, амь насыг нь хохироосон аль ч тохиолдолд эцэг, эхэд нь хариуцлага тооцох хуультай. Гэтэл цагдаа нар тэдэнд хариуцлага хүлээлгэе гэвч зовлон дээр нь зовлон нэмсэн хэрэг болдгоос ийн нэрийджээ. Энэ бол хүүхдийн түлэгдэлт.

Хүүхдийн осол эндэгдэлийн голлох шалтгаан түлэгдэлт болоод байна

8782e63443937ee162b3c53acba822aa
Хүүхдийн осол гэмтэл, эндэгдэлийн голлох шалтгаан нь түлэгдэлт гэдэгийг ГССҮТ-ийн ТНСМЗТ-ын тасгийн эрхлэгч Э.Галбадрах хэлж байна. Өнгөрсөн жил түлэнхийн тасагт нийтдээ 1485 хүн хэвтэн эмчлүүлсэний 1090 нь 0-5 насны хүүхэд байжээ. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар ГССҮТ-ийн түлэнхийн тасагт нийтдээ 896 хүн хэвтэн эмчлүүлсэний 70-80 хувь нь 0-5 насны