Хүүхдийн амь аварсан Б.Сарандорж: Цонхоор дүүжлэгдсэн охины гараас дөрвөн настай эгч нь бариад торгоож байсан
Энэ сарын 7-ны шөнө “Богд-Ар” хорооллын зургаан давхрын цонхноос бага насны эмэгтэй хүүхэд зүүгдэн, эгч нь гараас нь барин аргацааж байжээ. Хөршийнхөн нь эмнэлэг, цагдаа дуудсан ч бяцхан охид тусламж иртэл тэсвэрлэж чадахааргүй байсан тул дээд айлынх нь залуу хөршийнх нь тагтаар дамжин, цонхыг нь хагалан охидын амийг аварсан тухай