Бор зүрхний минь алтан ураг болж Бодлын хүйгээр холбоотой төрөх Надаас хойчийн хүн танаа Найрагчийн эрхээр хэлэх үг байна. Амьдрах өдрүүд чинь ямар байхыг Алсаас би зөгнөж чадахгүй ч Эгэл шүлэгчийн амссан зовлонгоос Эрхбиш хагас нь үлдэж магадгүй. Насандаа миний үзээгүй жаргалаар Наадан тоглох азтай ч гэлээ Улиг болсон өнөөх л гачигдал Улан доороос чинь ургаж мэднэ. Гэрэл байваас сүүдэр байдгийн хуулиар Гэнэхэн