Айсуй хүнсний хямрал
Сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд хүнсний хүрэлцээ хангамжтай холбоотой асуудал, ялангуяа үр тарианы нийлүүлэлтэнд гарч буй доголдол ноцтой түвшинд хүрснийг НҮБ анхааралдаа авчээ. Шинжээчдийн тооцоолсноор, дэлхийн улаан буудайн нөөц 10 долоо хоногийн хэрэгцээг хангах хэмжээтэй болж буурсан бол 5 дугаар сарын 17-нд нэг тонн улаан буудайн үнэ 438 долларт хүрч өслөө.
- Categories: Мэдээлэл, Онцлох мэдээ